О.Баасанхүү: Г.Уянга чөлөөлөгд эсвэл ЕРӨНХИЙЛӨГЧ огцор
2018.02.01

О.Баасанхүү: Г.Уянга чөлөөлөгд эсвэл ЕРӨНХИЙЛӨГЧ огцор

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр МАХН- аас Улсын дээд шүүхэд хандан МАХН-ын даргад нэрээ баталгаажуулахаар өгсөн ч одоог хүртэл хариу өгөхгүй байна хэмээн мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнөөг хүртэл хариу өгөхгүй байгаа цаад шалтгаан нь улс төрийн зорилготой.

Энэ хооронд Н.Давааням нарын иргэд “О.Баасанхүү эрүүгийн гэмт хэрэгтэн" гэж маш олон удаа ярьсан, мөн хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол өгсөн.

Харин прокурорын байгууллагаас “Н.Давааням нарын ирүүлсэн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэдэг хариуг ирүүлсэн бол Тагнуулын газраас “О.Баасанхүү нарын Төрийн ордонд хийсэн хурал нь хууль ёсны байсан” гэсэн хариуг ирүүлээд байна гэсэн юм.

Мөн АН-ынхан маргааш /өнөөдөр/ жагсаал зохион байгуулах юм байна. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга манай МАХН- ын дарга Н.Энхбаяртай уулзаад энэ жагсаалд дэмжлэг авах талаар ярьж байгаа юм билээ. Бид энийг баталгаажуулна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой. Хэрэв Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн нь нотлогдох юм бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөсөө чөлөөлөгдөх ёстой, эсвэл Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох ёстой. АН- ынхандаа хандаж хэлье, бусдыг бархирсны дараа хашгирдагаа боль гэв.

Түүнчлэн тэтгэврийн нас, татварын шатлал нэмэгдлээ гэдгийг би аль эрт хэлээд, 19 мянган хүний гарын үсэг зуруулаад хэлэлцүүлэг хийхэд Ардчилсан намынхан чимээгүй байсан атлаа одоо энэ асуудлыг шийдсэний дараа хашгирч байгаа нь буруу.

Ерөнхий сайдад хандан өнөөдөр би хариуцлагаа чангатга гэдэг шаардлага хүргүүлнэ. Төрийн мөнгө шамшигдуулсан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. 2020 оны сонгуульд оролцъё гэвэл Ардчилсан нам, МАН хоёр хулгайч нараасаа салах ёстой” гэлээ.