Х.Амгаланбаатар: Засгийн газрыг ШААРДАЖ ажиллана
2018.02.01

Х.Амгаланбаатар: Засгийн газрыг ШААРДАЖ ажиллана

МҮЭХ-ны удирдлагууд Хөдөлмөрнийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн зөрчигдсөн заалтууд хэрэгжих боломжтой болсон талаар өчигдөр мэдээлэл хийлээ

Түүнчлэн тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн жагсаал цуглаанУИХЗасгийн газарт хүргүүлсэн шаардлагамэдэгдлийн үр дүнд хэлэлцээрийн зөрчигдсөн заалтуудыг хэрэгжихээр болсон гэв.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

“Манай холбооны зүгээс Засгийн газрыг ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар уулзалтад орсон үеэс эхэлж Хөдөлмөрнийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтууд зөрчигдөж байгааг сануулж, шат дараатай тэмцлийн арга хэмжээ авсан. Үүний үр дүнд Засгийн газар ОУВС-тай нэмэлт хэлэлцээр хийж тэтгэвэрт гарах насны өмнөх хуулийн зохицуулалтыг хэвээр нь үлдээж, ХХОАТ-ыг нэмэгдүүлэхгүй байх, төрийн албан хаагчдын цалинг энэ онд нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр хийхээр болсон.

Түүнчлэн өргөн хэрэглээний “АИ-92”, “А-80” төрлийн бензиний үнийг тогтвортой байлгах, төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогоор ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх болон нийгмийн хамгааллын бусад асуудлыг шийдвэрлэгдэх боломж бүрдлээ.

Цаашид дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлмөрийн ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ шинэчлэн тогтоох, ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрт орж бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгахад анхаарна. Энэ талаар Засгийн газрыг шаардаж ажиллана" гэв.