2018.01.26

Х.Нямбаатар: О.Магнайд өширхсөндөө л Д.Дагвадорж намайг дэмжиж байсан

Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгч Асашёорюү Дагвадорж Сонгинохайрхан дүүргийн МАН-ынхныг худал үгээр дайрчээ. Японоос ирсэн тусламжийг Сонгинохайрхан дүүргийн дарга нар зувчуулж иргэдэд өгдөггүй гэж мэдэгдэж байлаа. Түүний ийнхүү мэдэгдсэнийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар няцаалаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт Д.Дагвадоржийн зүгээс нэг ч төгрөгийн тусламж үзүүлж байсан тохиолдол байхгүй.  Түүнчлэн Япон улсаас Сонгинохайрхан дүүрэгт татаж авчирсан төсөл хөтөлбөр ч байхгүй. Үндэслэлгүй мэдээллийг иргэд, олон нийттэй уулзахдаа Д.Дагвадорж хийсэн. Аливаа юм баримт нотолгоотой байх ёстой. 2008-2018 оны хооронд би Сонгинохайрхан дүүрэгтэй ажил, амьдралаа холбож байгаа хүний хувьд нэг ч төгрөг, нэг ч төсөл хөтөлбөр татаж оруулсан зүйл энэ хүнд байхгүй. Харин 2013 онд Д.Сумъяабазар гишүүний тойрог дээр эмнэлгийн хуучин машин өгсөн. Тэр нь одоо тухайн байгууллагадаа ашиглагдаж байгаа. Сонгуулийн сурталчилгаа шиг тархи угаасан, худал мэдээлэл цацах байдлаар улстөрийн ажил явах ёсгүй.