2018.01.26

Н.Учрал: Засгийн газар цахим мөнгөний талаар байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой гишүүд үг хэллээ.

 УИХ-ын гишүүн Н.Учрал

Цахим мөнгөний талаар асуулгын хариуг өнөөдөр сонсох байсан. Засгийн газраас хэлэлцүүлэх боломжгүй гэсэн албан хүсэлтээ Их хурлын даргад уламжилсан юм байна.

Өмнө нь асуулгын хариуг илгээхдээ цаашдаа цахим мөнгөний тал дээр яаж хандах вэ? гэдэг талаараа тодорхой хариуг Засгийн газар илгээсэн байсан. Энэ долоо хоногийг хэлэлцүүлэх асуудалд орсон байхад лхагва гаригт хэлэлцэх боломжгүй гэсэн хүсэлт илгээхдээ асуулгын хариун дээр бичсэн агуулгаасаа тэс өөр зүйлийг бичиж явуулжээ.

Цаашдаа асуулгын хариуг энд ярих, ярихгүй дээ биш Засгийн газрын байр суурь гэж ойлгож байгаа. Хоёр өөр бичиг ирсэн. Засгийн газрын байр суурь алин вэ?

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд мөнгөний бодлогын асуудал хамаардаггүй. Мөнгөний бодлогын асуудлыг Монголбанк, санхүүгийн зохицуулалтын асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг. Энэ асуудлыг эргэж ярилцах шаардлагатай байгаа тул хойшлуулах санал оруулсан.