2018.01.09

Газрын асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 22-нд болно

Газар олголттой холбоотой иргэдийн санал, гомдлыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болон НИТХ-ын ажлын албанд хүлээн авч байна. Энэ санал гомдлыг шийдвэрлэх, цаашид газар олголттой холбоотой ямар бодлого баримтлах талаар олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 22-нд болно. Энэ хэлэлцүүлэгт ТББ-ын төлөөлөл, иргэд, албаныхан оролцоно.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Газрын албатай холбоотой төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, аливаа асуудлын шийдлийг хурдан гаргах зорилгоор санал гомдлыг хүлээн авч байна. Жишээ нь, өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан 40 гаруй тогтоол шийдвэрүүд байна. Эхний иргэн 10 гаруй жил хөөцөлдөж байна.  Шүүхийн шийдвэрийг биелүүлж чадахгүй, асуудлаа шийдэж чадахгүй явж байгаа иргэд байгаа.