Намын гишүүдийн санал өгөх эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцов
2017.12.26

Намын гишүүдийн санал өгөх эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцов

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын зарим гишүүдэд хариуцлага тооцох тухай тогтоол гаргасан байна.

Энэхүү тогтоолд дурдсанаар Сэлэнгэ аймгийн намын хорооны нэр бүхий гишүүдэд "Ардчилсан намын гишүүдийн санал өгөх эрхийг зөрчсөн, намын эв нэгдлийн эсрэг ажилласан" гэх үндэслэлээр хариуцлага тооцжээ.

Иймд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга, тус аймгийн намын хорооны гишүүн бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ардчилсан намын дарга Х.Мөнгөнг дээр дурдсан сонгуульт албан тушаалуудаас чөлөөлж, цаашид намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг нь хоёр жилээр хассан байна. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ардчилсан намын Ерөнхийнарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгожээ.