Халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг танилцууллаа.
2017.12.12

Халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг танилцууллаа.

Өнөөдөр Монгол улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол Улсад халдварт бус өвчнийг  бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулах дээд хэмжээний уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Энэхүү дээд хэмжээний форумд  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын  Монгол улс дахь суурин зохицуулагч  Биати Транкманн, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица, НҮБ-ын ХБӨ-ий асуудал хариуцсан төрөлжсөн багийн нарийн бичгийнгазрын дарга Др. Ник Банатвала,  RTI байгууллагын эдийн засагч хатагтай Рачел Нугент, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөх  ноён Даниел Графтон,   Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд болон төр, төрийн бус байгууллагын төлөөлөгч нар оролцож байна.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудал хариуцсан  НҮБ-ын хамтын ажиллагааны олон улсын ажлын багаас манай улсад 2015 ба 2016 онуудад ХБӨ-ий өнөөгийн байдалд үнэлгээ хийж, сэргийлэлт, хяналтыг сайжруулах зөвлөмжүүдийг өгсөн юм.

Түүнчлэн Монгол улсад ХБӨ–ийг бууруулахад хөрөнгө оруулалтын тооцооллыг хийх зөвлөмжийн дагуу RTI олон улсын эдийн засагчид  энэхүү ажлыг гүйцэтгэн 2017 оны 10-р сард тайланг хүлээж авлаа. Манай улс  тооцооллын үр дүнгээ танилцуулж буй хоёрдох улс болж байна.

Тооцооноос үзэхэд, Монгол улс жилдээ 57.2 тэрбум төгрөгийг (24 сая ам. доллар) ХБӨ-ий эмчилгээнд зарцуулдаг. Хүн амын 32% нь зонхилон тохиолдож буй 4 халдварт бус өвчний аль нэгнийх нь улмаас цаг бусаар нас барж байна.

Нийт насанд хүрсэн хүний 26% нь цусны даралт ихсэх өвчтэй. Эрэгтэйчүүдийн 48% нь тамхи татдаг, нэг хүнд жилд 7.8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх архины зах зээлийн нягтрал хамгийн өндөртэй улсад багтаж байна.

Үүнд:

ЗСӨ-өөс сэргийлэх  клиникийн интервенц

Тамхины хэрэглээг бууруулах интервенц

Архины хор уршигтай хэрэглээг бууруулах интервенц

Давсны хэрэглээг бууруулах интервенц

ЗСӨ-ий эрсдэлийн илрүүлэг

Хайрцгийг цулгуй байлгах

Хүртээмжийн хязгаарлах

Давс багатай үйлдвэрлэлийг дэмжих

 ≥30% эрсдэлтэй иргэдийг эмчлэх

Шууд бус сурталчилгааг хориглох

Сурталчилгааг хориглох

Баглааны урд хэсгийн шошго дээрх мэдээлэл 

Даралт ихтэй хүмүүсийг  эмчлэх

Тамхины онцгой албан татварыг нэмэх

Архины онцгой албан татварыг нэмэх

Боловсрол ба  харилцаа холбоо

Холестерол ихтэй хүмүүсийг эмчлэх

 

 

Олон нийтэд суурилсан давсны хэрэглээг бууруулах стратеги

Дээрх багц интервенцийг хэрэгжүүлснээр 15 жилийн хугацаанд 19,454 хүний амь насыг аварч, давсны хэрэглээнээс үүдэлтэй нас баралтыг 10,403 тохиолдлоор бууруулах юм.

Түүнчлэн тамхины багц интервенцийн дүнд, тамхинаас үүдэлтэй  нас баралт 4 орчим хувиар багасгах болно.  Хэрвээ бид 15 жилийн туршид  2.4 триллион төгрөгийг интервенцийн багцад зарцуулбал шууд үр дүнд жилийн хөдөлмөрийн бүтээмжийн өгөөж нь Монгол улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний 2015 оны хэмжээний 1 хувьтай тэнцэх юм. 

Давсны интервенцийн эргэх өгөөж нь хамгийн өндөр буюу зарцуулсан 1 төгрөг бүрт 16.9 төгрөг, дараагаар нь архины (13.6 төг), тамхи (13 төг), хамгийн сүүлд ЗСӨ-ий клиникийн интервенц (3 төг) орж байна.