2017.04.12

Д.Очирбат: Элэгний хорт хавдрыг эмээр эмчилдэг болж байна

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" телевиз: "Явлаа Ирлээ" нэвтрүүлэгт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат оролцлоо. 

Тэрбээр Монгол-Америкийн парламентын шугамаар эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирсэн байна. Уулзалтын Энэ уулзалтад Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй өнөөгийн асуудлуудаар Монголыг төлөөлж би илтгэл тавьсан. Дэлхийн шилдэг эрдэмтэд болох Стэнфордын их сургуулийн 50 эрдэмтэнтэй уулзах завшаан гарсан.

Тэдгээр эрдэмтэд "Стэнфордын их сургуулийнхан элэгний D вирусийг устгах эмийг шинээр гаргасан байгаа тухай, үүгээр зогсохгүй хагас жилийн дараагаар эмчилгээнд албан ёсоор гарна" гэдэг сайхан мэдээг сонсогсон байна. 

Манай улсыг элэгний В вирустэй хүмүүсийн 100 хүн тутмын 60 нь D вирус дагалдаж байгаа аж.