НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү
2017.11.23

Нийслэлийн төсөв батлах ажил цалгардаж байна гэв

Арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө нийслэлийн Засаг даргаас НИТХ-д төсвийн төслийг өргөн барьдаг. Үүний дараа НИТХ төсөлтэй танилцаж, хоёр шаттаар хэлэлцэнэ. Учир юу гэвэл тухайн оны төсөв нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай салшгүй холбоотой, хөгжлийн баримт бичиг.

Засаг даргын үйл ажиллагааны тооны хэлээр илэрхийлсэн гол хөтөлбөр юм. Гэтэл өнөө жил дэгээ зөрчиж, Засаг даргаас төсвийн төслөө өргөн бариагүй байна. Тиймээс бид ажлын албаас төслийг нэхэж, шаардаад сууж байна. Энэ байдал юунд хүргэх вэ гэвэл, арванхоёрдугаар сарын 5 гэх маш богино хугацаанд шахаж төсвийг халтуурдах маягаар батлах гээд байгаа ба эргээд нийслэлчүүдэд хохиролтой.

Ийм учраас НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс нийслэлийн удирдлагад хандан хариуцлагатай ажиллахыг шаардлаа.