"Грант торнтон интернэшнл"-ийн партнерыг хүлээн авч уулзлаа
2017.11.22

"Грант торнтон интернэшнл"-ийн партнерыг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, дэд захирал Л.Батцэнгэл нар "Грант Торнтон Интернэшнл"-ийн партнер Владислав Мурадиан болон тус байгууллагын Монгол дахь албан ёсны гишүүн нь болж байгаа “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн ерөнхий захирал, МУ-ын гавъяат эдийн засагч Б.Осоргарав нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар 2 байгууллагын хамтын ажиллагаа, аудитын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо. Дараа нь аудитын компанийн захирлуудад мэдээлэл хийж, туршлагаасаа хуваалцлаа.