2024.08.16

Ц.Баатархүү: ОУ-ын стандартад нийцсэн төлбөр тооцооны системийг нэвтрүүлнэ

Цахим хөгжил харилцаа холбооны яам өнгөрсөн хугацаанд хурдтай ажиллаж, төрийн хүнд суртлыг халах цахим шилжилтийг урагшлуулж, авлигын эсрэг “ШИЛ” ажиллагааг хэрэгжүүлэхэд санаачилгатай, амжилттай ажиллаж чадсан. Энэхүү ажлыг үргэлжлүүлэхээр шинээр бүрдсэн хамтарсан Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү ажиллаж байгаа. 

Тэрээр  Бизнесийн орчинд тулгамдаж буй асуудал өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд түлхүү ажилласаар ирсэн. Одоо бид эдийн засгийн эргэлтэд оруулдаг "Юникорн" компани бий болгох, төлбөр тооцооны системийг уян хатан болгох, татварын орчныг сайжруулах чиглэлээр илүү анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Улмаар Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хэд хэдэн ажлыг онцлон хийхээ хэлсэн. 

  • Тодруулбал,  гадаад худалдаа хийхэд хүндрэл учирч буй төлбөр тооцооны асуудлыг шийдэж,  Apple pay буюу төлбөр тооцоог шимтгэл төлөхгүйгээр хийх боломжтой ОУ-ын стандартад нийцсэн төлбөр тооцооны системийг нэвтрүүлнэ. 
  • Төрийн үйлчилгээг цахимжуулах төр засгийн бодлогийн үр дүнд  цаасан лавлагааг цхимжуулах цахим, дижиталл шийдэл шийдэгдсэн ч амьдрал дээр хэрэгжихгүй, иргэдийг бухимдуулсаар байгаа. Иймд яам, тамгын газар, агентлагууд цаасан лавлагааг халах ажлыг манлайлан хэрэгжүүлж, хэвшүүлэхэд анхаарч ажиллана.
  • Монголын төрийн мэдээллийг нэг цонхон дээр нэгтгэнэ. Аливаа ажлыг хийснийхээ дараа иргэдэд тайлагнах биш хийхээсээ өмнө иргэддээ танилцуулж саналын авдаг иргэн төвтэй нэгдсэн платформыг танилцуулахаар ажиллаж байгаа аж.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn