Нийслэлчүүд үндэсний мод тарих өдрийг цэнэг усалгаа хийж моднуудаа арчилж, тордлоо
ИТХ-ын дарга С.Амарсайхан
2017.10.16

Нийслэлчүүд үндэсний мод тарих өдрийг цэнэг усалгаа хийж моднуудаа арчилж, тордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2010 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ундны усны хамгаалалтын бүсэд ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сард   мод тарилтын өдрийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаа намрын мод тарилтыг “ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР - МОД БҮХЭНД УС” уриан дор зохион байгууллаа.

Нийслэлийн удирдлагууд, Засаг Даргын Тамгын газар, харьяа байгууллагын ажилтан албан хаагчид энэ өдрийн хүрээнд өөрсдийн тарьсан моднууддаа цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн хөл газрын ургамлыг нь устгаж бүтээлчээр оролцлоо. Мөн  улиас, чацаргана, агч   гэсэн 3 төрлийн мод  шинээр тарилаа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” 2017 оны наймдугаар сараас есдүгээр сард  мод тарилтын тооллого хийж, мод, сөөгнийхөө ургалтын тооллогоор 2009 оноос  2017 оны есдүгээр сар хүртэл нийт 123.187 ширхэг, 26 төрлийн мод сөөг тоологдож,  мод, сөөгний  ургалт 98 хувьтай гэсэн үзүүлэлттэй байгаа юм байна.