Л.Болд: Танилцуулсан төсөвт хууль бус зүйл их байна
2017.10.11

Л.Болд: Танилцуулсан төсөвт хууль бус зүйл их байна

Ардчилсан намыг бүлэг өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын байр суурийг сонслоо.

-Танай намын бүлэг өргөтгөсөн хурлаараа ирэх оны төсвийн талаар хэлэлцжээ. Ямар шийлэлд хүрсэн бэ?

-Төсвийн тодотгол дээр алдаатай, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаад манай бүлгийнхэн дүгнэлт гаргах шийдвэрт хүрлээ. Дүгнэлтээ УИХ-д танилцуулаад шинэ Ерөнхий сайдад албан бичгээр шаардлага хүргүүлнэ.

Төсвийн орлого төлөвлөж байснаас оны эцэс гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна. Тиймээс шинэ Засгийн газрынхан нийгэмд зохиомол айдас үүсгэх буюу Монгол Улсын эдийн Засаг дампуурах, дефольт боллоо гэдэг үлгэрээр цаашид явж болохгүй. Төсвийн тодотголоор хөрөнгийн зардал нэмэхгүй, хүнийхээ цалинг нэм гэдэг шаардлагыг бид зайлшгүй тавина.

Шинэ Засгийн газар эрч хүчтэй ажиллаж. эдийн засгийн өсөлтийг иргэддээ ээлтэй байлгахыг хүсч л байгаа бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой.

Тиймээс шаардлагатай бол төсвийн тодотголыг буцаан татаж аваад, зарим зүйл заалтуудыг өөрчлөх нь чухал. Зардал талдаа бид гурван зүйлийг зайлшгүй оруулах шаардлагатай.

Нэгдүгээрт, хууль нийцүүлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг үргэлжлүүлэх, хоёрдугаарт багш, эмч нарын болон бага цалинтай зарим төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх, гуравдугаарт илүү гарч байгааорлогыгүрашиггүй хөрөнгө оруулалтын зардал болгож байхаар тухайн орлогоо ор хаахад эсвэл хуримтлалын сандаа оруул гэдэг шаардлага тавих болно.

Хэрэв төсвийн сахилга бат, хариуцлагын тухай тодорхой ярих гэж байгаа бол 2018 төсвийг анхнаас нь ул суурьтай зов боловсруулаад, түүнийгээ сайтар мөрдлөгө төсвийн тодотголыг цаашид хийхгүй байх эрхзүйн орчинг шинээр батлах ёстой гэж манай бүлгийнхэн үзсэн.

-Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна. Засгийн газраа ч эмхлэн байгуулж амжаагүй байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Улс оронд үүссэн улс тор, нийгмийн нөхцөл байдал ард түмэнд хамгийн хүндээр тусч байна. Төрийн ажил шат шатандаа гацсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод нэг сар болсны дараа арай гэж дараагийн Ерөнхий сайд тодорлоо. Гэтэл дахиад танхимын гишүүдээ бүрдүүлэх гэж хугацаа алдаж байна. Монгол Улс Засгийн газаргүй маш олон хонолоо.

Бүрэлдэхүүн томилох тухай хуульд заасан хугацааг заавал тулгаж байж асуудлыг шийдэх ёстой юм шиг загнаж байна. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг харахад Монголд анх удаагаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байгаа юм шиг харагдаж байна. Гэтэл нэг намын эвслийн Засгийн газар гэж хаа ч байхгүй.

-Улс төрийн тоггворгуй байдал улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж ярих хүн олон бий. Та хэрхэн дүгнэх вэ?

-Өмнөх Засгийн газрыг огцруулсан шалтгааныг бүгд мэдэж байгаа. Маш тодорхой шалтгаан байсан. Гэтэл огцруулсан Засгийн газрын оруулж ирж бай гаа төсөвт нь алдаагаа зассан зүйл нэг ч байхгүй. Хууль зөрчсөн асуудлуудаа хуулиар хамгаалуулах гэсэн байдалтай төсөв орж ирж байна. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохдоо хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан наймаа багц бүрдүүлээд байгаа нь өмнө Засгийн газрын адил "насгүй" болгох ирээдүйг бүрдүүлж байна.

Дотроо наймаалцаж хүмүүсийн нэрсийг харанхуй шөнө бүх хүнийг амар байхад “ЧОНО борооноор гэдэг" шиг хуралдаж, томилдог нь ард түмний эрх ашгийг уландаа гишгэж байна. Одоо төрийн өмнө ард түмний өмнө хариуцлага хүлээх сайд нарыг гэгээн цагаан өдөр томилмоор байна. Энэ Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр томилогдох сайд нар ямар байх вэ гэдэгт манай бүлэг маш тодорхой ч шаардлагуудыг өгсөн. Тэр дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Сэтгүүлч Т.Сайхан