2017.10.10

Ж.Энхбаяр: Ажил хэрэгч Засгийн газрын У.Хүрэлсүх оруулж ирэх ёстой

УИХ-ын гишүүн, АБГББХ-ын дарга Ж.Энхбаяр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг ТВ5 телевизийн мэдээлэлсэнээр хүргэж байна. 

Тэрээр, 

Монгол улсын Үндсэн хууль Монгол улсын Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх үндсэн бүрэн эрхтэй. Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ 7 хоногтоо намын бүлэгт бүрэлдэхүүний нэрийг оруулж ирнэ. Энд ямар нэг бүлэг дээр ярих тухай асуудал байхгүй. Энэ бол Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх. Нөгөө талаасаа хэнтэй ч хуваалцахгүйгээр хариуцлага хүлээдэг.  

" Хэн нэгэн сайд болох асуудал бол их жижигхэн асуудал. Гол нь энэ Засгийн газар тогтвортой, чадвартай, олон түмний хүсэлд нийцсэн шийдвэр гаргадаг, нийгэмд дутагдаад байгаа шударга, үнэнийг сэргээх ийм л Засгийн газрыг бид хүсэж байгаа"