2017.10.04

О.Баасанхүү: Ирц бүрдэхгүй байгааг далимдуулж Ардчилсан нам дөрвөн яам нэмэх санал тулгах ёсгүй

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг батламжлах УИХ-ын чуулганы үеэр 47 гишүүн буюу 61,8 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байсан 28 гишүүн болон Ардчилсан намын гишүүн Б.Наранхүү нар оролцоогүй.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү сөрөг хүчний нийт 10 УИХ-ын гишүүн байхгүй бол энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй болохыг анхааруулаад, Ардчилсан намын гишүүдийг чуулганы дундаас гарахгүй байхыг уриаллаа.

Тэрээр ирц бүрдэхгүй байгааг далимдуулж, У.Хүрэлсүхийг 4 яам нэмэх санал тулгахгүй байхыг сануулсан юм.

О.Баасанхүү: “Хуучин сайд байсан хүмүүсийг оруулж ирмээргүй байна. Хэдий сайн харилцаатай байдаг ч гэсэн шударга бус зүйл хийвэл тантай адилхан л хариуцлага тооцохын төлөө хэвлэл мэдээллийн байгууллагаар яваад ч хамаагүй тэмцэнэ.

Чагнаж, тагнасан асуудлаа нэг талд нь гаргаж, шийдвэрлэх хэрэгтэй.

Энэ бол аймшигтай хэрэг. Ж.Эрдэнэбатыг тийм зүйл хийх хүн гэж бодохгүй байна. Хэн нэгэн зохион байгуулсан бол тэр хүнийг олоод шийтгээд, хариуцлага үүрүүлэх хэрэгтэй” гэлээ.