
2017.09.28
Иргэдийн спортын VI их наадам өндөрлөлөө
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн спортын VI их наадмын хаалтын үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон хороодын Засаг дарга нар оролцлоо.
Тус наадам нь спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж, 23 байгууллагын давхардсан тоогоор 2000 гаруй иргэд хамрагдсан байна.