2017.09.11
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй хаалганы өдөрлөгтэй
Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 75 жилийн ой, Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Тус нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ зах, 13-ны өдөр Эрүүл мэндийн төв, Дүүхээ-2 худалдааны төв, 15-ны өдөр Жаргалант тосгон болон 32-р хорооны иргэний танхимд тус тус болно. Иймд иргэд даатгуулагч та бүхэн хүрэлцэн ирж үйлчлүүлнэ үү.