Сүхбаатар аймагт Ардчилсан намын гишүүдийн эсэргүүцэл үргэлжилж байна
2017.05.01

Сүхбаатар аймагт Ардчилсан намын гишүүдийн эсэргүүцэл үргэлжилж байна

Oрон нутгийн Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Завхан, Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан.

Гэтэл Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн Сүхбаатар аймаг дахь сонголтын үр дүнг эрх баригчид одоог хүртэл бүтэн жил дамнуулан баталгаажуулж, эцэслээгүй хэвээр байгаа. Засгийн газар ч асуудлыг шийдэх сонирхолгүй, харин ч элдэв шалтаг, асуудал босгож өнөөг хүртэл байдлыг хүндрүүлсээр. Энэ байдалтай парламент дахь цөөнхийн гишүүн Л.Болд эхнээс нь л тэмцэж, чуулганы танхимд үгээ хэлсээр ирсэн. Тэгвэл өнгөрөгч баасан гаригт УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд Сүхбаатар аймаг дахь орон нутгийн сонгуулийн үр дүнг танилцуулах, зөвшөөрөх талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьснаа сонсох горимын санал илэрхийлсэн ч парламентын спикер мөн л шалтаг заан хэрэгсэлгүй өнгөрсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ үеэр Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн иргэдийн дунд маргаан, үймээн дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Сонгуулийн үр дүнг одоог хүртэл баталгаажуулаагүйгээс болж, иргэд жагсахад хүрсэн. Хуулийн хүрээнд өөрийн зүгээс шаардлагатай гэсэн бүхий л алхмаа хийж, өнөөдөр эцэстээ тулаад байна. Сүхбаатар аймгийн зарим сумд, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлах асуудлаар хангалттай улстөржиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэнцвэргүй мэдээлэл цацагдсаар байгааг таслан зогсоохыг хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Гэвч УИХ-ын дарга Л.Болд гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг чуулганд оруулсангүй “Танай бүлгийн даргатай бид ярилцаж өнөөдөртөө энэ хариулгаа түр хойшлуулая гэсэн байгаа” хэмээгээд өнгөрсөн.

Орон нутгийн сонгуульд цэнхэртэж чадсан хоёрхон аймгийнхаа нэгийн асуудлыг яаралтай шийдүүлэхийг шаардалгүй парламент дахь бүлгийн дарга нь Ардын намын дарга, УИХ-ын даргатай тохиролцон асуулгын хариуг хойшлуулъя гэсэн нь Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн хувьд хачирхалтай сонсогдсон биз ээ.

Гэсэн ч Л.Болд гишүүн Сүхбаатар аймгийн асуудлыг хойш тавьсангүй, амралтын өдрүүдээр тус аймагт очиж ажиллаж байгаа аж.