Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгч байна
“Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармаг энэ сарын 21 -24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ- ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, “Боловсролын зээлийн сан”-гийн захирал П.Лхагвасүрэн, их, дээд сургуулийн удирдлагууд оролцов.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Боловсролын үзэсгэлэн нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн өгөх вэ, юунд анхаарах вэ, мэргэжлээ хэрхэн сонгох вэ, ямар мэргэжил сонговол ирээдүйд ажилтай, орлоготой, амжилттай байж чадах вэ. Мөн их, дээд сургууль, коллежид элсэн ороход юуг анхаарах вэ, аль их дээд сургууль, коллежид элсэн орох вэ гэсэн асуултад хариу өгч, сонголт хийхэд нь тусалдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд “Боловсролын үнэлгээний төв”, “Боловсролын зээлийн сан” оролцож, мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгч байгаагаараа онцлогтой.
Ахлах ангийнхан амьдралынхаа хамгийн чухал алхмын өмнө ирээд байна. Тиймээс хариуцлагатай байгаарай. Та нарынхаа эрдмийн дөрөөг цагаан сүүгээр мялаая” гэсэн юм.
БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” төв хамтран зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд Нийслэлийн боловсролын газар, “Боловсролын үнэлгээнийтөв”, Монгол Улсын төрийн болон төрийн .бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, “Боловсролын зээлийн сан”, арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцож байна. Энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах тухай мэдээлэл. аргазүйн зөвлөгөөг өгч байна.
Энэ жил 40 гаруй мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байгаагаас 18 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа ажээ. Тэгэхээр энэ удаагийн үзэсгэлэн яармагт Боловсролын үнэлгээний төв оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аргазүйн зөвлөгөөгөөр хангаж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.
Түүнчлэн “Боловсролын зээлийн сан”, арилжааны банкуудын хамт “ Мишээл экспо” төвд ажиллаж. тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50- 100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллээр хангах зэрэг тал бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн энэхүү арга хэмжээнд эцэг, эхчүүд болон ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүсч байна.