Монгол хүн хүмүүжлийн аян
2017.04.19

“Монгол хүн” хүмүүжлийн аяны “Эцэг эхийн анхдугаар зөвлөгөөн” боллоо

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо , Боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, Чингэлтэй дүүрэг хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд эцэг эхийн анхдугаар зөвлөгөөнийг УБ паласын их танхимд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 3000 эцэг эх оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.

Монгол хүн хүн аян нь Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Даяаршлыг дагаад хүүхдийн мэдээлэл олж авах эх үүсвэрүүд нэмэгдэж байна. Богино хугацаанд мэдээлэл олж авах боломж нээгдсэн ч бараан сөрөг мэдээллүүдийн дунд төөрөх нь мөн хурдан болжээ. “Монгол хүн” аян нь Багш, эцэг эхчүүд, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн хүмүүжлийг зөв чиглүүлэх, ирээдүйн аз жаргалтай хотын зөв иргэн болгох зорилготой юмаа. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна.