УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.04.11

Оффшорын тухай хуулийн төсөл батлагдах уу?

Өнгөрөгч УИХ-ын нэгдсэн Чуулганы хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэхүү хуулийн төсөл нь хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 39.000 гаруй албан тушаалтан болон тэдгээрийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, ү хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох, дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон, томилогдох нэр дэвшигч түүний хамт амьдардаг гэр бүлийн гишүүд өмнө нь оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгүүлсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, ү хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон, эсвэл сонгогдсон өдрөөс хойш 6 сарын дотор банкны дансаа хаалгах, байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх үлд хөдлөх хөрөнгөө худалдах шийдвэр гаргах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эзэмших ашиглах, захиран шилжүүлэх эрхээ дуусгавар болгох гэсэн өргөн хүрээнд заасан заалт бүхий хуулийн төсөл юм.