Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
2012.08.23

Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

  • Салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар мэргэжлийн байгууллагуудтай байнга санал солилцож тэдний үгийг сонсож ажилдаа тусгаж ажиллахаар төлөвлөж байгаа тухайгаа сайд хэлж байв.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг геологи, уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг 2012 оны наймдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн чиглэлээр эдгээр мэргэжлийн болон ТББ-уудын саналыг тусгах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар мэргэжлийн байгууллагуудтай байнга санал солилцож тэдний үгийг сонсож ажилдаа тусгаж ажиллахаар төлөвлөж байгаа тухайгаа сайд хэлж байв. Салбарын сайдыг иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагууд сайдыг ажлаа энэхүү уулзалтаар эхэлсэнд талархал илэрхийлээд улирал бүр зохион байгуулах саналыг тавьж байлаа.

 Уулзалтын төгсгөлд сайд Д.Ганхуяг “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэхийг Засгийн газар ажил хэрэг болгоно. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын дунд уралдаант шалгаруулалт явуулж шалгарсан байгууллага нь шаардлагатай техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төсөл хэрэгжүүлдэг байхаар бодитойгоор хамтарч ажиллана. Мөн салбарын хууль эрх зүйн баримт бичгүүдэд саналыг заавал тусгах шаардлагатай” гэлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.