Уул уурхайн сайд Д.Ганхуяг тамгаа гардан авлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг тамга тэмдэгээ гардан авч ажилдаа орлоо. УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон билээ.
Төгссөн сургууль, мэргэжил:
1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет
1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль
1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр
1990 онд Удирдлагын хөгжлийн институт
1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институт тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1989-1991 онд *Говь* хувьцаат компанид технологич инженер
1991-1993 онд *Бридж* ХХК-ий дэд захирал
1993-2004 онд *Бридж* группын ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд
Шагнал:
2003 онд Алтангадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Гадаад хэл:
орос, англи, япон