2012.07.25
БНХАУ-ын Австрали дахь төмрийн орд найман тэрбум ам.доллараар үнэлэгдэв
БНХАУ-ын "Citic Pacific" компанийн "Sino Mining" төслийн хүрээнд ажиллаж буй Австралийн "Pilbara" бүс нутаг дах ордын үнэлгээ 2007 онд 1.75 тэрбум ам.доллар байсан бол энэ онд найман тэрбум ам.доллар болтлоо өссөн тухай "Reuters" дамжууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Хуа Донгийн хэлснээр дээрх ордын олборлолт эхэлбэл Австрали дахь төмрийн хамгийн том орд болох аж. Тэрбээр ирэх есдүгээр cap гэхэд уг төслийн хүрээн дэх ажлууд хийгдэж эхэлнэ хэмээн найдаж буй гэдгээ Австралийн өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Өнгөрсөн жил тус төслийн зах зээлийн нийт үнэл-гээ долоон тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд жилийн хугацаанд нэг сая ам.доллараар өсчээ. Тус ордоос жилд 24 сая тн ган үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Сонирхуулахад, Австралийн төвийн бүс нутагт байдаг БНХАУ-ын "Sinosteel" пүүсийн хоёр тэрбум ам.долларын үнэлгээ бүхий төмрийн ордын үйл ажиллагааг хойшлуулаад байгаа аж. Энэхүү ордын үйл ажиллагаа тус бүсийн дэд бүтцийг сайжруулахтай холбоотойгоор түр хойшилсон аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.