УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
2017.02.01

Д.Эрдэнэбат: Монгол улс ганц том хөрөнгө оруулалтын банктай байж болохгүй юм уу

Эдийн засгийн байнгын хорооны хурал үргэлжилж байна. Гишүүд асуулт асууж санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Энэ хуулин дээр чинь төсвийн санхүүжилтийг салгачихсан байгаа биз дээ? Салгасан болвол энийгээ Монгол тусгаар улс юм чинь хэлэлцээд л явах нь зүйтэй шүү дээ. Заавал олон улсын валютын сангийн санкцыг авч байж түрүүн та хэд хоёр хуваагдаад байна.

Нэг нь бол арав гаран шаардлага биелүүлсэн нөгөө нь эргэлзээд л байна л даа. Нэгэнт л шаардлагыг нь биелүүлсэн гэж үзэж байгаа бол тусгаар Монгол улс энийгээ хийгээд явах эрхтэй. Хэлэлцээд л явсан дээр шүү дээ. Төсөвтэй хол тэгээд салгасан байх нь бол зөв.

Энэ яг хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллах уу? Салбар хийх үү? Манайд Төрийн банк гэж байгаа. Төрийн банкийг хөрөнгө оруулалтын чиглэлээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нэгтгээд Монгол улсын төрийн ганц том банк хөрөнгө оруулалтын банк байж болдоггүй юмуу? Үүнтэй холбоотой заалт орсон уу? Надад хариулт өгөөч.