
УИХ-ын дарга М.Энхболд
2017.01.26
Ерөнхийлөгчийн сонгуулийн товийг эцэслэлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг ирэх зургаадугаар сарын 26-нд явуулах талаар хэлэлцлээ.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн, санал авах ажиллагааг 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Гантулга гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд нийт 53 гишүүдийн 46 нь дэмжиж 86.5 хувь нь дэмжиж хуулийн төслийг баталлаа.