2017.01.19

ОУВС-гийн техникийн баг энэ долоо хоногт Монголд ажиллана

Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэн манай улсад ирж, Монголбанк, Сангийн яам, байнгын хороодын дарга нартай уулзан өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай танилцаад буцсан.

Улмаар өнгөрсөн сард дахин ирж, “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих эсэхийг шийдвэрлэх байсан ч, баяр таарсантай холбоотойгоор хойшлуулаад байсан юм.

Энэ удаагийн уулзалтаар Сангийн яам болон Засгийн газар, Олон улсын валютын сангийн ямар хөтөлбөрт хамрагдаж, ямар чиглэлээр өөрчлөлт шинэчлэлт хийх, зөвлөмж авах асуудлыг ярилцах аж.Мөн “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих эсэхийг шийдвэрлэх асуудлаар тохироо хийгдэнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.