
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга
2016.12.14
Х.Баттулга “Алтан од”-оор шагнуулав
Монголын Үндэсний олимпийн хороо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
Энэ хүрээнд Монголын спортын зүтгэлтнүүд болон тамирчин, дасгалжуулагчидад МҮОХ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа хэмээн “Алтан од”-оор шагналаа.