Дүүргийн ИТХ болон Засаг даргын шагнал гардууллаа
2016.11.25

Дүүргийн ИТХ болон Засаг даргын шагнал гардууллаа

Анхны үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласан түүхт 92 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэдэд Дүүргийн ИТХ, Засаг даргын шагнал болон Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом гардуулах үйл ажиллагааг ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Д. Бат-Эрдэнэ,Засаг дарга Ж.Эрдэнэбат Тамгын газрын дарга А. Дамцагдорж ИТХ-ын ажлын албаны дарга Ц. Алтанцацрал болон Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар оролцлоо. Ёслолын ажиллагааг нээж ИТХ-ын дарга Д. Бат-Эрдэнэ хэлэхдээ: Энэхүү түүхт баярын өдөр, эрхэлсэн ажилдаа амжилт гарган шагнуулж байгаа иргэддээ халуун баяр хүргэж, цаашдаа ололт амжилтаараа бусдад үлгэр жишээ болж явахыг хүсэн ерөөлөө.

Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом”-р 1 дүгээр хорооны иргэн, Монгол Улсын гавъяат хуульч, хошууч генерал С.Дамдинсүрэн, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц. Алтанцацрал шагнуулсан бол дүүргийн ИТХ-ын “Чандмань” одонгоор 1-р хорооны ахмад настан Ж.Батсуурь, 14-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн сайн санааны туслагч Б. Рина, 2-р хорооны ахмад настан Ц.Цэрэнжигмэд, 7-р хорооны ахмад настан Т.Захирсүрэн, 11-р хорооны иргэн Д.Мядагмаа нар шагнууллаа.

Мөн дүүргийн Засаг даргын шагналаар дараах иргэд шагнагдсан байна. Үүнд: “Хүндэт Тэмдэг”-ээр  ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаач-статистикч Д.Бадамсүрэн, 5-р хорооны иргэн, Монголын Параволейболын холбооны тамирчин А.Амар-сэргэлэн, “Хөдөлмөрийн Алдар медаль”-иар 8-р хорооны иргэн, Монголын Параволейболын холбооны тамирчин Д.Баттулга, 7-р хорооны иргэн, Монголын Параволейболын холбооны тамирчин Л.Цэцэгмаа нар шагнагдсан бол “Тэргүүний Сурагч” медалиар 37-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Лхагвадулам шагнууллаа.

Дүүргийн дээд шагнал хүртсэн тэргүүний иргэддээ амжилт хүсье.