Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2016.11.24

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 2 дугаар сарын 8-нд өргөн мэдүүлсэн "Төрийн болон албаны нууцын тухай" хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хаалттай хийж байна.

Хаалттай хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргасны дагуу ийнхүү хаалттай хэлэлцэхээр болсон юм. 

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр ажлын хэсэг болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 40 гаруй саналаар санал хурааж магадгүй байна.