О.Баасанхүү лобби бүлэг байгуулжээ
2016.11.24

О.Баасанхүү лобби бүлэг байгуулжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү лобби бүлэг байгуулахаар болсон байна. Тэрээр энэ тухайгаа өнөөдөр УИХ-ын даргад мэдэгджээ. Тус бүлэг найман гишүүнтэй бөгөөд Н.Энхболд, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар нарын гишүүн багтсан байна.

Лобби бүлгийн гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай батлуулах чиглэлээр ажиллана. Мөн хууль санаачлагчид буцаасан Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг дахин оруулж ирэхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар “Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Нэг өрхөд багаар бодоход гурван хүн бий гээд бодоход, найман мянган хүн хүчирхийллийн дарамттай амьдарч байна. Тиймээс хүчирхийллийн асуудалтай бодлогоор тэмцэх ёстой” гэлээ.