Засгийн газар зөв ажиллавал 2017 он огцом өсөлтийн жил байх боломжтой
УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.
-УИХ-ын дарш намрын чуулганыг түр завсарлуулахдаа ирэх оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг нь авах үүрэг гишүүдэд өгсөн. Даалгавраа хэр биелүүлэв?
Өнгөрсөн сарын хугацаанд бид маш завгүй ажиллалаа. Тойргийнхоо сонгогчдод нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, төсөв, санхүү ямар байгаа талаар ярилцан, санал бодлыг нь сонссон. Гадаад, дотоодын хандивлагчидтай уулзлаа.
ОХУ-д төгсөгчдийн холбооны тэргүүний хувиар ОХУ, БНХАУ, БНСУ, Индонез, Вьетнамд төгсөгчидтэй уулзаж, эдийн засаг сэргээх боломжийн талаар зөвлөлдлөө. ОХУ-ын Элчин зөвлөх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай Монгол Улсын экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, мах экспортлох ажлыг урагшлуулах талаар ярилцлаа.
АНУ-ын Вашингтон хотод очиж Монголын эдийн засгийг дэмжих, ардчиллыг бэхжүүлэх, парламентын чадавхын сайжруулах талаар санал солилпдоо. Өнгөрсөн хугацаанд уулзсан гадаад, дотоодын хүмүүсийн санаа оноог нэгтгэж үзээд Монгол /лсад засаглалын болон төсвийн реформ хийх шаардлагатай болжээ гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
-Таныхаар төснийн реформыг яаж хийх вэ?
Манай улсын төсвийн орлого тал нь барууны либертари эдийн засгийн онолоор явдаг, тэгш татварын тогтолцоотой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэхэд 10 болон 25 хувь гэсэн хоёрхон шатлалтай, татвараас хасагдах орлогыг бүгдийг хасдаг, эхний гурван жил татвараас чөлөөлдөг гэх мэтчилэн татвар ногдуулах, төсөв бүрдүүлэх галдаа манайх хамгийн либерал.
Тэгсэн хэрнээ төсвийн зарлага тал нь либералын эсрэг буюу социал демократ чиг баримжаатай. Халамж, тэтгэмж гэх мэтийг чухалчилдаг. Энэ нь манай төсвийг уул уурхайгаас бүрэн хамааралтай болгочихож байгаа юм.
Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүн, зэс, нүүрс үнэтэй байвал манай төсөв зардлаа нөхдөг. Гэтэл рул уурхайн бүтээгдэхүүний ханш дандаа хэлбэлздэг. Үүнийг дагаад манай эдийн засаг дайвалздаг, ашигт малтмалын үнэ унахаар төсөв алдагдалтай болчихдог. Төсвийн сахилга бат муу нь нэрмээс болж, хямралд ороод байна.
Нэгэнт ийм болчихсон тул би өрийн бүтцийн өөрчлөлтийг санал болгож байгаа. Үүнийг гурван чиглэлээр өгөх боломжтой. Манайх энэ ондоо багтаан 500 сая ам.доллар, шинэ он гармагц нэг тэрбум ам.долларын өр төлөх ёстой.
Үүнийг төлөх чадваргүй юм чинь хугацааг нь сунгах, эсвэл цахин зээл авч, өндөр хүүтэй зээлээ бага хүүтэйгээр нь дарж, хүүгийн дарамтыг бууруулахаас өөр гарц алга. Ингэснээр төсөвт учирч байгаа гол дарамт болох зээлийн хүүгийн төлбөр
1.3 их наяд төгрөгийг эрс бууруулах боломжтой. Жилийн 16 хувийн хүүтэй зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр солих юм бол 1.3 тэрбум төгрөгийн талыг нь хэмнэнэ гэсэн үг. Энэ бол өрийн бүтцийн өөрчлөлтийн гол хэсэг.
-Манай зээлжих зэрэглэл буурсан. Бидэнд бага хүүтэй зээл олдох боломж бий юү?
Маш олон боломж бий. “Стэнд бай”, хөрш орнууд байна. Харин бид энэ бодомжуудийг харьцуулж судлах ёстой. Стэнд бай сайн муу гэж цээжний бангаар ярих биш, тоо бодох хэрэгтэй. Аль нь манайд ямар алдагдалтай, хүүгийн дарамтыг хэдэн хувиар бууруулж, эдийн засагт ямар өгөөж өгөх вэ гэдгийг тооцох хэрэгтэй.
-Ээлжит бус чуулганаар өрийн таазыг нэмэх шийдвэр гаргасан нь болгоомжлол дагуулаад байгаа. Өр нэмэх нь зөв алхам мөн үү?
Өрийн таазаа нэмээд дахин зээл авч, бүр балрах нь гэж хүмүүс яриад байна. Эдийн засгийн ухаанд өрийг өрөөр санхүүжүүлж, эдийн засгийн үр ашгийг нь сайжруулах, эсвэл том зээл авч мега төслүүдээ хөдөлгөх арга бий.
Бид аль алийг нь ашиглах ёстой. Өгөөж сайтай төслүүдээ, тухайлбал, Тавантолгойгоо хөдөлгөж, арьс шир боловсруулах үйлдвэр барьж, “Говь” -ийг дэлхийн нэртэй брэндүүдтэй хамтардаг болгох төсөл хэрэгжүүлж болж байна.
-1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжээс нэг хувийн татвар авах хуулийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ хэр оновчтой хууль вэ?
Хүнс, хөдөө аж ахуй гэх мэт дөрвөн салбарт боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй, татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулах хуулийн төсөл Засгийн газар санаачилж оруулж ирснийг УИХ-аар хэлэлцэж байна.
Иргэд 10, аж ахуйн нэгж нэг хувийн татвартай байж болох уу гэдэг асуудлыг би тавьж бай- гаа. Татвар ногдох орлого гэдэг бол зарлагаа хасаад үлдсэн, ашгийн өмнөх орлого шүү дээ.
Дашрамд дурдахад, ард түмний нуруунд нэг ч төгрөгийн ачаа нэмж үүрүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, татвар нэмэхгүй, орлого хасахгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан. Харин хэт чинээлэг, нийгмийн баялгаас арай илүү хүртэж байгаа. өндөр орлоготой хэсгээс илүү татвар, төлбөр, хураамж авъя гэж байгаа.
Нийгмийн баялгаас илүү хүртэж буй хэсгээсээ төрийн санхүүжилт бүрдүүлдэг нь дэлхий нийтийн жишиг. АНУ зургаан шатлалтай 45 хувийн татвар авдаг бол Швед, Скандинавын орнууд 50 хүртэл хувийн татвар ногдуулдаг. Японы өв залгамжлалын татвар 80 хувь. Монгол бол Азидаа хамгийн бага татвартай улс.
-Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах тухайд Та ямар бодолтой байгаа вэ?
Төрийн өмчийн 82 аж ахуйн нэгжээс 27 нь л ашигтай, бусад нь ашиггүй ажилладаг. Төсөвт хулгай нүүрлэчихсэн учраас төрийн өмчийн байгууллагууд санаатай, санамсаргүй ямар нэг байдлаар алдагдалтай ажиллаад байгаа юм. Ингэвэл бид төсвийн үр ашиггүй байдлыг нэлээд бууруулна. Үр ашиггүй ажилладаг аж ахуйн нэгжүүдийг хувьчилсан нь дээр.
Хувьд очиж, өмч эзэндээ ойртож байж аж ахуйн нэгжүүд ашигтай ажилладаг нь бичигдээгүй хууль. Энэ нь төсвийн реформын нэг хэсэг болох учиртай. Төрд зайлшгүй байх ёстой, стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдийн менежментийг сайжруулж, олон нийтийн хараа хяналттай болгож, нийтийн ашиг сонирхлыг оруулах хэрэгтэй. Тийм ч учраас би Эрдэнэтийн 30 хувьд олон нийтийн ашиг сонирхлыг оруул гэж хэлж байгаа.
-Та Өр барагдуулах онцгой комисс байгуулах санал гаргаж байсан. Энэ санал тань дэмжлэг авч чадахгүй замхарчихав уу?
Дэмжигдээд, хэрэгжээд явж буй гэж ойлгож байгаа. ХААН банкийг дампуурлын ирмэгт байхад нь би ажиллаж байлаа. Тэр үед ийм комисс байгуулж, зээлээ төлөхгүй зугтаж, залилсан хүмүүсийг шахаж, шаардаж, хуульд заасан бүх арга хэрэгслийг ашиглаж байгаад өр барагдуулж, ХААН банкийг үр ашигтай аж ахуйн нэгж болгоод төрд хүлээлгэж өгсөн. Төр уг банкийг хувьчлаад өчнөөн мөнгө олсон.
Одоо ХААН банк салбартаа хамгийн ашигтай, найдвартай аж ахуйн нэгж болоод байна Ийм жишээ мэдэх учраас бондын мөнгөний зарцуулалтыг шалгаж, буруутнуудад хатуу арга хэмжээ авъя гэсэн утгаар Өр барагдуулах онцгой комисс байгуулъя, оффшор данстануудыг шалгая гэсэн санал гаргасан. Хөгжлийн банк, бусад байгууллагыг Засгийн газар шалгаж эхэлсэн нь миний санал ажил болж буй хэрэг гэж ойлгож байгаа. Энэ ажлын үр дүнг нэхэж ажиллана.
-Эдийн засгийг урт хугацаанд эрүүлжүүлэх саналуудыг тань сонслоо. Харин ирэх онд бидний амьдрал, улсын эдийн засаг ямар байх бол. Эдийн засагч хүний хувьд ямар дүр зураг харагдаж байна?
Энгийн үтээр хэлэхэд, унаж байгаа галт тэргийг зогс гэнгүүт зогсчихдоггүй, инерциэрээ унасаар байх болно. Монголын эдийн засаг, төсөв санхүүгийн хамгийн хүнд дарамттай байх үе бол 2017 он. Он дөнгөж гарангуут “Чингис” бондын эхний төлбөр 500 сая ам.доллар төлнө. Зээлийн хүүд нэг тэрбум ам.доллар өгнө. Гадаад өр төлбөрийн хувьд хатуухан он болно. Тоормосоо гишгэж, карданаа татах, бүсээ чангалах тухай ярьж байгаа нь эдийн засгийн уналтыг зогсоох арга хэмжээ болохоос өсгөөд сайхан болгочих тухай яриа биш.
Монгол Улс түүхийн хариуцлагатай үед ирээд байна. Шинэ парламент, шинэ Засгийн газарт хүнд сорилт тулгарч байгаа төдийгүй Монгол Улсын хөгжлийн чухал сонголттой тулаад байна. Энэ хүнд үеийг даван туулах, эдийн засгаа бэхжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд бид тал тал тийшээ харах биш, нэг цул болж нэгдэх шаардлагатай. Бид нэгдсэн үедээ хямрал байтугайг давах чадвартай ард түмэн.
Одоо улстөржих, худдаа ярьж нэгнээ төөрөгдүүлэх цаг биш. Зөвлөлдөх ардчилал гэдэг технологийг ашиглаж, Ний- тийн сонсголын хуулийг амьдралд хэрэгжүүлэн, ард түмнийхээ үгийг Сонсож, зөвлөлдөж, юмны ул үндсийг олж, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг зарчмаар өмнөө тулгарсан томоохон асуудлуудаа шийдэж чадвал бид урагшилна. Түүнээс хагаралдаж, улстөржөөд байвал улам хүндэрнэ.
Бүсээ чангалж, бүтээлч, үр ашигтай ажиллаж амьдрах цаг ирээд байна. Бид зөв ажиллаж, мэргэжлийн ур чадвар, харилцан ойлголцол, хичээн- гүй хөдөлмөр гаргаж чадвал энэ цаг үеийг хямрал биш боломж болгож болно. Том төслүүдээ хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулаад, мөнгө, зээлийн зөв бодлого явуулаад, гадаад зээл тусламжийн шинэ механизм хэрэгжүүлэх юм бол 2017 он огцом өсөлтийн жил байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бүхэн гагцхүү биднээс, Засгийн газрын мэргэжлийн ур чадвар, ажиллах чадавхаас шалтгаална.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүлгэм байгуулсан гэж сонссон?
УИХ-ын гишүүдийг уриалж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын төлөөх бүлгэм байгуулж ажиллаж байгаа. Энэ асуудлыг судлах ажлын хэсэг гэж ойлгож болно. Өнөөгийн манай хямралын гол шалтгаан нь засаглалын гажуудал, эвдэрсэн тогтолцоо. Тогтолцоог бид өөрсдөө эвдэлсэн.
Хууль гаргах бүртээ янз бүрээр халдсаар байгаад хууль тогтоох засаглал нь чадваргүй болсон. Гүйцэтгэх засаглал нь гүйцэтгэх чадвараа алдсан. Хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоо огт байхгүй болсон. Товч- хондоо ямар засаглалтай нь мэдэгдэхээ больчихсон.
Дэлхийд АНУ мэтийн Ерөнхийлөгчийн, Их Британи, Япон мэтийн парламентын, Франц мэтийн холимог буюу хагас Ерөнхийлөгчийн засаглал- тай улс байна. Гэтэл манайх энэ гур-ван сонгодог засаглалын аль нь ч биш. Дэлхийд хаана ч байхгүй засаглалтай орон болчихоод байгаа.
-Парламентын засаглалтай биш гэж үү?
Биш. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй, тэр нь өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй. Мөн ард түм- нээс сонгогдсон парламент, эндээс байгуулагдсан Засгийн газартай. Тэр нь мөн өөрийн мөрийн хөтөлбөртэй.
Энэ хоёр институцийн мөрийн хөтөлбөр, бодлого, байр суурь өөрийн эрхгүй зөрчилдөнө шүү дээ. Ийм учраас парламентын чадавх, тусгаар байдлыг бэхжүүлж, тодорхой болгох хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд гэж нэг нөхөр байна аа, түүнийг хариуцлагатай болгох ёстой.
Би Азийн хамгийн сонгодог Үндсэн хуулийн тогтолцоог таван эрх мэдэлт тогтолцоо гэж томьёолж буй. Хонконг, Сингапур, Япон, БНСУ, БНХАУ зэрэг хөгжлөөрөө тэргүүлж буй улс таван эрх мэдэлт Үндсэн хуулийн тогтолцоотой. Таван эрх мэдлийн дөрөв дэх нь хяналтын буюу хариуцлагын засаглал.
Энэ нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хараат бус, биеэ даасан хяналт, шалгалтын байгууллагатай болно гэсэн үг. Хуучнаар бол Ардын хянан шалгах хороо. Энэ бүтэц төрийг хариуцлагатай, хяналттай болгоно. Тав дахь нь төрийн албаны засаглал. Үүнийг түшмэлийн засаглал ч гэх нь бий.
Төрийн албыг аль нэг намаас хараат бус, тогтвортой байлгаж, албан хаагчийг танил талаараа дамжуулж бус, зөвхөн сонгон шалгаруулалтаар тодруулж, хамгийн чадвартай, боловсролтойг нь төрд ажиллуулдаг байх ёстой. Тэгж байж төрийн алба дархлаатай болно. Би Үндсэн хуульд таван эрх мэдлийн тогтолцоог оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа.