Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг шийдэв
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхээр тогтов.
18 жилийн хугацаатай, жилийн 0,0 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй 40 сая еврогийн зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр барих” төслийн нэгж байгуулахаар боллоо.
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд, зохих журмын дагуу хянаж батлахыг холбогдох сайд нарт даалгалаа