Монгол залуусыг Хоккайдад мэргэшүүлнэ
УИX –ын дарга М .Энхболд
2016.10.17

Монгол залуусыг Хоккайдад мэргэшүүлнэ

УИX –ын дарга М .Энхболд БНХАУ-ын Чунчин хотод “Хятад ба Дэлхийн яриа хэлэлцээ”-нд оролцлоо.

Энэхүү хурал нь гурав дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Англи, Франц, Герман, Япон, ОХУ зэрэг 50 гаруй орны төлөөлөл оролцож байна. Хурлын нээлтийн ажиллагааны дараа УИХ-ын дарга М.Энхболд Япон улсын парламент дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга Хаяашиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Хоёр орны хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт сайн хөгжиж ирсэн. Монгол Улсын эдийн засгийн хямралтай цаг мөч болгонд Япон улс, Японы ард түмэн байнга тусалж, дэмжиж ирсэнд баяртай байдаг. Өнөөдөр Япон улсын дэмжлэг, туслалцааг аваагүй салбар гэж Монгол Улсад байхгүй.

Тун удахгүй Монгол улсад олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. 10 жилийн өмнө би Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсын Ерөнхий сайд Коземутай уулзаж энэ их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гарын үсгийг зурж байсан” гэв. Үүний дараа Япон-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хаяаши “Япон улс Монгол Улсын эдийн засгийн байдлыг сайн ойлгож байгаа. Хоёр орны харилцаа олон шатанд хөгжиж ирсэн.

Иймээс Япон улсад очсон хойноо Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг уламжилж хэлнэ” гэдгээ тодотголоо. Уулзалтын төгсгөлд ноён Хаяаши хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр Хокайда мужид залуусыг ажиллуулах, мэргэшүүлэх зорилготой байгаагаа дуулгасан юм.