2016.08.30

Хүчирхийллийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа юм шиг ойлголт өгч болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Энэ парламентад сууж байгаа эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ойлгож байна. Гэр бүлийн хүчирхийллийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа юм шиг ойлголт өгч болохгүй" гэлээ. Мөн Тэрээр "Гэхдээ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсээд байгаа тул хойшлуулахыг дэмжиж байгаа юм. Энэ хуулийн хугацааг наашлуулах боломж байна уу?" хэмээн асуулаа.