2016.08.30

З.Нарантуяа: Батлагдсан хуулийг буцаан татдаг юм уу?

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг таван хуулийг буцаах тухай асуудалд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлэв.

Тэрээр "Хууль хэдийд батлагдах вэ? гэхээр эцсийн хэлэлцүүлэг хийж, олонх дэмжсэнээр батлагдсанд тооцно гэж хуульд заасан байгаа. Хүчин төгөлдөр болно гэдэг бол хуулийг хэрэглэх тухай асуудал шүү дээ. Өнөөдрийн бидний хэлэлцэж буй хуулийг ёсчлоод, хүчин төгөлдөр болгоод, харин үйлчилж эхлэх хугацааны тухай ярьж байна шүү дээ. Ийм том хуулийг буцаах ямар үндэслэл байгаа тодорхой хэлээд өгөөч".