Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажиллав
2016.07.19

Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажиллав

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/190 дугаар тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллалаа.

Онцгой байдлын албаны албан хаагчид баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажилласан.

 

Энэ хугацаанд аврах, шуурхай албаны 882, гал унтраах 963, нийт 1845 нэгж тусгай зориулалтын автомашин, 3438 албан хаагч (давхардсан тоогоор) үүрэг гүйцэтгэсэн бөгөөд сахилга, ёс зүйн зөрчил, дутагдалгүй ажиллалаа.