МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлэхийг дэмжлээ
2016.07.06

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлэхийг дэмжлээ

МАН-ын Бага хурал 14.00 цагаас Тусгаар Тогтнолын ордонд зарлагдаад байна.

 Энэ хурлаас Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийднэ. 

Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарч  Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тал дээр санал нэгдсэн байна.