Маргааш Улаанбаатар хот шинэ даргатай болно
Су.Батболдын хувьд 2002 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа МАН-ын урдаа барьдаг лидерүүдийн нэг. МАН-ын УЗ-ын хуралдаанаар энэ долоо хоногийн лхагва гарагт томилох Нийслэлийн засаг дарга болон ИТХ-ын даргад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Хотын даргаар сонгогдох Су.Батболд гэж хэн бэ?
С.Батболд 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль ХАА-н инженер мэргэжлээр, 1995 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер, 2000 онд Хөдөө аж ахуйн Их сургуульд Техникийн ухааны магистр, 2010 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2012 онд Удирдлагын академ-д Төрийн захиргааны менежментийн доктор ( Ph.D) –ын зэрэг тус тус төгссөн.
Тэрбээр 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер 1993-1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн байгаль орчны хэлтэст ерөнхий инженер, Хэлтсийн дарга, 1997-1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, 1998-2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллаж байв.
Мөн тэрээр 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон 8 жил парламентад ажиллахдаа 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан байна. 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон. Улмаар 2014 -2015 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдон ажилласан. Англи, орос хэлтэй.