УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийлээ
2016.07.05

УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Дараагаар нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын Сонгуулийн дүнг танилцуулсны дараагаар асуултад хариулав. 

УИХ-ын гишүүн Л.Болд “Сонгуультай холбоотой нэлээд маргаан байгаа. 2012 оны Сонгуулийн хуулиар автомат системээр явуулах саналыг анх гаргаж байсан. Автомат машиныг хаанаас ямар журмаар авсан юм бэ?

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн болон төрийн өмчийн байгууллагууд сурталчилгааны үеэр заал, танхим үнэ төлбөргүй ашиглуулах ёстой байсан ч зарим байгууллагууд үүдэндээ хамгаалалт гаргачихаад боломж олгоогүй.

Түүнчлэн өчигдөр АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийж сонгуулийн зөрчлийн талаар нэлээд ноцтой баримт дэлгэсэн. Сонгуулийн өдөр ч СЕХ-оос мэдээлэл хийхдээ хоёр газар ноцтой зөрчил гарсан талаар мэдээлэл хийж байсан. Энэ асуудлуудаа шалгаж нягталсан юм уу” хэмээн асуув.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Монгол төрийн бодлого тасралтгүй, уламжлалаараа явах ёстой. Хэт олонхидоо итгэж төрийн албыг бужигнуулахгүй байх гэж бодож байна. Өнөөдрөөс эхлээд сонгуультай холбоотой явсан зөрчлийг хуулийн байгууллага шалгах байх. Өнөөдөр Монгол төрд ажиллаж байгаа албан хаагчид бүгд Монгол Улсын иргэд. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдаа битгий оролдоорой. Маргаантай олон асуудлаа яах вэ?

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүсийн тоо хязгааргүй учир үүнтэй холбоотой гомдол байсан. СЕХ энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Сонгуулийн зардал харьцангуй багасаж байна. Хамгийн гол нь зардал нэмсэн асуудлыг багасгах талаар ямар санал байна. Нэгэнт ард түмэн сонголтоо хийсэн байхад түүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан үзэгдэл зогслоо гэж үзэж байна. Улс төрийн хүрээнд соёлыг тогтоолоо. Дор нь байр сууриа илэрхийлсэн.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "МАН-д саналаа өгсөн сонгогчдодоо баярлалаа. Монголчууд эвтэй байх ёстой. Сонгуулийн маргаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуульд заасан хугацаандаа шийдвэрлэх байх. Өнгөрсөн 4 жил МАН-ын бүлгийн тухайд амар байгаагүй. Бүлгийнхээ гишүүдэд талархаж байна. Хар машинд МАН биш Монголын ард түмэн итгэдэггүй байсан. Энэ эргэлзээ тайлагдлаа.