УИХ-ын Сонгуулийн 76-р тойрогт нэр дэвшигч О.Магнай, Х.Нямбаатар нар
2016.06.13
Ид залуусын шударга өрсөлдөөн СХД 76-р тойрогт өрнөнө
УИХ-ын Сонгуулийн томоохон тойргуудын нэг болох Сонгинохайрхан дүүрэгт улс төрийн гараа нэг, хараа нэг залуусын ЭРЧТЭЙ, ХҮЧТЭЙ өрсөлдөөн болно. МАН-ын Х.Нямбаатар, АН-ын О.Магнай нарын хооронд л өрсөлдөөн өрнөх нь тодорхой мэт.
Х.Нямбаатарын хувьд Сонгинохайрханы иргэдийн танил хүн. Дүүргийнхээ ИТХ-ын даргыг залуу хүн боловч маш нямбай хашиж үүргээ биелүүлсэн нэгэн.
Харин О.Магнайг иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаас эхлэн иргэний хөдөлгөөн толгойлж дуу хоолойгоо нээлттэй илэрхийлж, улс төрийн замнал баялаг гэдгээр нь сайн мэднэ. Залуусын өрсөлдөөн бусад анхаарал татам тойргын тоонд зүй ёсоор орж байна.
Сонгинохайрхан дүүргийн 76 дүгээр тойрогт нэр дэвшигчид
-
МАН Х.Нямбаатар
-
АН О.Магнай
-
ХААН СОНГОЛТ Ц.Цэрэндондог
-
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ Б.Нямдорж
-
МАХН Г.БЯМБАСҮРЭН
-
МОНГОЛЫН КОНСЕРВАТИВ НАМ Я.Пагва нар нэр дэвшиж байна.