2016.05.23

Эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг нь тодорхой зааж өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

 Прокурорын тухай хууль батлагдлаа. Ингэснээр хуулийн салбарын шинэчлэлийн ажил дуусч байна гэж ойлгож болох уу?

Шинэчлэлийн ажил дуусаагүй. Энэ үйл явцыг гурав хуваавал гуравны нэг нь л болж байна гэсэн үг. Хуулийг цаасан дээр ямар байх вэ гэдэг суурь хийгдчихлээ. Цаашлаад боловсон хүчний шинэтгэл, хуулийн орчинд ажиллах арга зүй, үзэл санаа гэх мэт өрнөх үйл явц олон бий. Социализмаас өмнө зорилго нь зөв бол, арга нь ямар ч байсан хамаагүй гэж үздэг байсан. Тиймээс шударга ёс, зөв байдалд хүрэхийн тулд хүн алаад ч болов түүндээ хүрч байх ёстой гэдэг буруу бодлоос болоод хуулийн байгууллагууд хүчирхийлэгч болж хувирсан байв. Энэ байдлыг засахад процессийн хуулиуд маш чухал.Тодорхой албан тушаалтанд эрх мэдэл өгч болно. Харин тэр эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг нь тодорхой зааж өгөх хэрэгтэй.

             Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү