Улсын их хурлын гишүүн Ж.Батсуурь
2012.06.13

Улсын их хурлын гишүүн Ж.Батсуурь

Доктор Ж.Батсуурь говь нутгийнхаа хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, оюутан сурагчдаа өндөр мэдлэгтэй, зөв төлөвшсөн иргэн болоход чиглэгдсэн бодлого үйл ажиллагааг байнга дэмжин ирсний зэрэгцээ Монголын Шинжлэх ухааны Академитэй хамтран ажиллаж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, оюуны  бүтээл, шинэ технологи инновацид суурилсан үйлдвэрлэл явуулах, байгаль хамгааллын үйлсэд эрдэмтдийг татан оролцуулж улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө бүхий л үйл ажлаа чиглүүлэн ажиллаж байгаа эрдэмтэн билээ. ШУА-ийн нийгмийн ухааны салбарын бага чуулганы гишүүнийхээ хувьд улс орны хөгжилд эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, хүрээлэн төвүүдийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааг үйлдвэрлэл, бизнестэй холбох, Монгол орны усны нөөц санг тодорхойлох, хамгаалах, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг тогтоох, сэргээгдэх эрчим хүчийг хөдөө орон нутагт ашиглах, улс орны эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл, зөвлөмж боловсруулах мөн шинжлэх ухаан-технологийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдсон дүгнэлт гаргах зэрэг олон асуудалд манай эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, төрийн бодлогыг тодорхойлоход эрдэмтдийн саналыг тусгаж ирлээ.

 

Мөн Европ стандартыг Монгол улсад нутагшуулах, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой болон Олон улсын монголч эрдэмтний X их хурал, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, "Монголын эрх зүйн тогтолцоо "Төвийн бүсийн хөгжил шинжлэх ухаан, технологи" "Ес зүйн боловсрол, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал", "Шинжлэх ухаан, технологи хөгжлийн хүчин зүйл", Нийгмийн тулгамдсан асуудлын философийн шинжилгээний үр дүнг төрийн бодлогод харгалзан үзэх тухай зэрэг эрдэм шинжилгээний хурал ярилцлагын үеэр улс орны хөгжил дэвшилд тус болохуйц хөгжлийн баримт бичгүүдэд тусгах шаардлагатай оновчтой саналууд дэвшүүлж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн болно..

 

Эрдэмтдийн санал дүгнэлтийг үндэслэн тэдний үнэлэлт дүгнэлтийг тусгаж улмаар УИХ~ын хууль боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажиллаж байсан ба тухайлбал Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг, Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг зэрэг болно. Улсын Их Хурлаас баталсан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтал", "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого", "Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т заасны дагуу эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хангалтгүй, төвөөс алслагдсан, байгаль цаг уурын хувьд эрс тэс, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн алслагдсан болон говийн бүсийн .хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор бүсийн нэмэгдэл олгох, санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг холбогдох* хууль тогтоомжид тусгах нь зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан гишүүд эдгээр хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүднээс алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн болон боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид бүсийн нэмэгдэл олгох, эдгээр бүс нутагт ажиллаж байгаа улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах, алслагдсан болон говийн бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх боомтуудаар импортоор оруулж байгаа нэгдүгээр зэргийн гурил, шар болон цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жилийн хугацаагаар чөлөөлөх, 90 хүртэл октантай  автобензин, дизель түлшний тухайд онцгой албан татваргүй байх зохицуулалтуудыг бий болгох зорилгоор эдгээр хуулийн төслүүдийг хамтран боловсруулжээ. Ийнхүү ШУА-ийн их, бага чуулганаас дэвшүүлэн тавьсан улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгааны үр дүнтэй танилцаж тэдний дүгнэлтийг төр засгийн шийдвэрт тусгах талаар идэвхтэй ажиллаж ирсэн билээ.

 

Б.Энхтүвшин

Т.Дорж

Д.Рэгдэл

Т.Галбаатар

Ч.Авдай

 

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Дэд ерөнхийлөгч, академич

Дэд ерөнхийлөгч, академич Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Академич

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.