Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг
2016.05.11

80 гаруй тэрбум төгрөгийн гадагшаа урсгалыг зогсоож 3.5 тэрбум төгрөгийн өгөөжийг өгч чадсан байна

“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн зочноор АҮЯ-ын Стратегий бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох оролцлоо.

Хүнсний бүтээгдэхүүний экспортыг хэрхэн дэмжих хөгжүүлэх боломж байна уу гэсэн асуудлаар олон талын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ. Яамдын төлөөлөл, Мэргэжлийн хяналтын байгууллагууд салбар салбарын мэргэжлийн холбоод, эдийн засагчид, бизнес эрхлэгчид оролцсон байна.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл Монголд хөгжих боломж байна уу? Аж үйлдвэрийн яам бол зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмсэн. Дотоодын зах зээлийг хамгаалахад чиглэсэн бодлого гэж үзэж байна уу? Ямар нөлөө үзүүлж чадах вэ?

-Бид нар импортын тариуфыг өөрчлөх эрхийг УИХ-аас 370 гаруй бараа бүтээгдэхүүн дээр өөрчлөх эрхийг анх  долоон сард үйлдвэржилтийг дэмжих хууль батлагдах үед, түүний дагалдах хуулийг зохицуулалтаар гаргаж авсан. Өмнө нэг бараа бүтээгдэхүүний импортын тарифын үнийг өсгөх юм уу, бууруулахад УИХ-ын түвшинд хэлэлцдэг.

Энэ бол процетурын хувьд ажиллагаатай байсан. Үүний дараа найман сард бид анхны өөрчлөлт хийсэн. 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дээр импортыг 15-20 хувиар нэмэгдүүлсэн. Ямар үр дүн гарах нь вэ? гэж ажигласан. Бид нар мэдээж 370-ийг нэг удаа нэмчих юм бол инфляци гээд сөрөг үр дүн гарах магадлалтай.

Эерэг үр дүн гарсан нийтдээ 10 гаруй нэрлэх юм бол цемент, зөгийн бал, мах махан бүтээгдэхүүн нэг жилийн насжилттай Автобус, Тройлебусс эхний ээжлийн 15-20 нэмсэн. Эерэг үр дүн нийтдээ бараг 80 гаруй тэрбум төгрөгний гадагшаа урсгалыг зогсоож 3.5 тэрбум төгрөгийн өгөөжийг өгсөн байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?