Аж үйлдвэрлэл ба эдийн засгийн аюулгүй байдал
“Ардын парламент” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон холбогдох хүмүүс оролцож “Аж үйлдвэрлэл ба эдийн засгийн аюулгүй байдал” гэсэн сэдвээр ярилцлаа.
Үндэсний аж үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн чиг хандлага ямар түвшинд байна вэ?
Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан “Манай улсын аж үйлдвэрийн салбарын хөгжил бусад улс орнуудтай харьцуулахад нэн буурай, хоцрогдсон байдалтай байгааг бид бүгд мэдэж байгаа. Бүс нутгийн хувьд харьцангуй хөгжсөн орнууд байдаг. Аж үйлдвэрлэл буурай хөгжилтэй Африкийн орнуудтай харьцуулахад манай улсын бүтээгдэхүүний гарц нь 3-4 дахин бага байна. Уул уурхай, МАА-д түшиглэсэн эдийн засгийн загварчлалаар сүүлийн 25 жилд явж ирсэн. Тиймээс хөгжлийн хоцрогдлоосоо гарахын тулд Монголчууд тууштай ажлуудыг зохион байгуулах ёстой. Шийдлийн Засгийн газар анх удаа Аж үйлдвэрийн яамыг байгуулж, Монгол улсын Аж үйлдвэрийн салбарыг урт хугацаанд, тогтвортой, өсөлттэйгөөр хөгжүүлэх бодлого зохицуулалтыг гаргаж ирж байгаа нь маш их талархууштай зүйл юм”.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү