АНУ-д улс төрийн намын гишүүнчлэл гэж байдаггүй
СЭЗДС-ийн багш, улс төр судлаач, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.
АНУ-д улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтыг хэрхэн зохицуулдаг вэ?
Дэлхийн улс орнуудын улс төрийн нам, сонгуулийн компанит ажлыг зохицуулдаг хууль эрх зүйн орчин нилээн боловсронгуй болж байна. АНУ, Герман, Япон, Солонгос зэрэг улсууд илүү туршлагатай, мөнгө болон улс төрийн хамаарлаас үүдэж буй асуудлыг шийдвэрлэж чадах тийшээгээ чиглэсэн. Тухайлбал АНУ-д улс төрийн намын гишүүнчлэл гэж байдаггүй. Намын гишүүдийн татвар байхгүй учраас иргэдээс их хэмжээний хандивыг цуглуулдаг. Төрөөс үзүүлдэг санхүүжилтийн дэмжлэг байдаг.
Хэнээс хандив авсан талаарх мэдээллийг нь хүн бүр ил тод авах боломжтой байдаг байх аа?
Тийм. АНУ-ын Сонгуулийн төв байгууллага их, сайн туршлагатай. Хяналтаа сайн хийдэг.
Төрөөс дэмжлэг үзүүлнэ гэдэг нь Сонгуулийн сурталчилгааны үеэр төрөөс ХМХ-ийг үнэгүй ашиглуулах, нийтийн эзэмшлийн сурталчилгааны самбаруудыг нийт нэр дэвшигч нарт ижил хэмжээгээр хуваарилж өгдөг. Монголд ч мөн адил төрөөс дэмжлэг үзүүлж байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү