2016.04.28

Төрийн сонгуулийг хуулийн дагуу, зөрчилгүй явуулах ёстой

УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.

Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар жагсаалтаар сонгох нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтанд УИХ-ын дунд суудлын хуралдаан болоод Үндсэн Хуулийн зөрчил байна гэж үзсэн. Тиймээс 22-ны өдрөөс эхлэн Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг  түр түтгэлзүүлсэн байдалтай байна. Сонгууль дөхсөн энэ үед үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн гишүүдийн олонх нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Дэлхийн улс орнуудад парламентийн сонгуулийн тогтсон тогтолцооны хэлбэр байдаг. Манай улсын хувьд 1992 оноос хойш УИХ-ын зургаан удаагийн сонгууль болсон. 2012 онд ч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд тодорхой иргэд гомдол гаргаж байсан. Тухайн үед Үндсэн хуулийн зөрчил гэж үзээгүй юм билээ. Төрийн сонгуулийг хуулийн дагуу, зөрчилгүй явуулахын төлөө ажиллах  ёстой.

Таны хувьд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэр зөв гэж бодож байна вэ?

  Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү