Нийгмийн салбарынхан нээлттэй ажиллалаа
2016.04.27

Нийгмийн салбарынхан нээлттэй ажиллалаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран “Нээлттэй  өдөрлөг"-ийг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. 

Энэхүү өдөрлөгийг жил бүрийн 4-р сарын 28 ны өдөр тохиодог Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярыг угтан зохион байгуулсан юм. 

Өдөрлөгийн үеэр иргэдэд нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л асуудлын талаарх мэдээ мэдээллийг нэг дороос өгчээ. Мөн нийслэлийн зургаан дүүргийн Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, зарим асуудлыг газар дээр нь шийдэж,  өргөдөл, гомдлыг хүлээн авчээ.  

 

Нээлттэй өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж иргэдэд үйлчилгээ үзүүллээ.