
2016.04.26
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан билээ.
Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг"-ийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгийн үеэр нийгмийн хамгааллын салбарын талаарх мэдээ, мэдээлэл өгөх, салбарын үйлчилгээг нэг дор үзүүлэхээс гадна иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.