Хүний эрхийн асуудлаар санал солилцов
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд өчигдөр Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Тамгын газрын Экспертийн алба, суддаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг хуулийн төсөлд хүний эрхийн хэрэгжилт, хамгаалал бүрэн хангагдаж байгаа эсэхээр оролцогчид санал солилцсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаанаар хүний эрхийн шинжээчдийн зөвлөмж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдаас ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 81, найруулгын 96 санал бэлтгэн Байнгын хороонд танилцуулж хэлэлцүүлэхээр бэлтгэлээ.
Эдгээр саналаас дурдвал гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэгтэй Тахарын албыг хэвээр үлдээх, иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэхээр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын чиг үүргийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгсэл, галт зэ всэг гэсэн зүйлүүдийг хасаж, Хууль сахиулахын тухай хуулийн төсөлд шилжүүлэх зэргийг хүний эрхийн сайн туршлага бүхий олон улсын жишигт нийцүүлэн зохицуулах зэрэг юм.